Job Vacancies

Нээлттэй ажлын байранд урьж байна.

Албан тушаал :

Орон нутгийн зохицуулагч

Шууд удирдлага :

Байгаль хамгааллын засаглал ба олон нийт хариуцсан менежер

Байршил:

Өмнөговь аймаг, Даланзадгад хот

 

БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (WCS) нь 1895 онд байгуулагдсан АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй ашгийн бус байгууллага юм. WCS нь дэлхийн 60 гаруй улсад салбартай бөгөөд шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдээр дамжуулан байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад 2003 оноос хойш төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, салбарын түншүүдтэй хамтран биологийн олон янз байдлын судалгаа, зүйлийн болон амьдрах орчны хамгаалал, байгалийн нөөцийн тогтвортой менежмент зэрэг гол чиглэлүүдээр ажиллаж байна.

АЖЛЫН БАЙРНЫ ХУРААНГУЙ

Орон нутгийн зохицуулагч нь байгаль орчин болон байгалийн нөөцийн хэрэглээнд хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, олон талт түнш байгууллагууд, орон нутаг, малчдын нөхөрлөл, хоршоо, иргэдийн олон талт оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд тэдгээрийг мэдээллээр түргэн шуурхай хангах, тогтмол харилцааг бий болгох чиглэлд ажиллана. Ажил горилогч нь бүтэн цагийн ажилтан байх бөгөөд ажлын шаардлагаас хамааран сумдад богино хугацаагаар ажиллана. Мөн ажил горилогч нь нэг жилийн хугацаанд ажиллах бөгөөд цаашид ажлыг гүйцэтгэж буй үүрэг хариуцлагаас хамааран үргэлжлүүлэн ажиллах боломжтой.

ҮНДСЭН ҮҮРЭГ

  • Байгаль орчны болон хамаарах салбаруудын хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил, малчид, малчдын нөхөрлөл, хоршоолол зэрэг оролцогч талуудтай нягт хамтран ажиллах;
  • Хамтран ажилладаг төрийн, хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтмол харилцаа холбоотой ажиллаж мэдээ мэдээллээр хангах, мөн эргэн шуурхай дамжуулж тайлагнах;
  • Хуулийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулах үүднээс ажилд хамаарах материалыг боловсруулах, үр дүнд дүн шинжилгээ хийж оролцогч талуудад тайлбарлан хүргэх;
  • ТХГН-ийн Хамгаалалтын захиргааг дэмжин, орчны бүс дэх нөхөрлөл, хоршоодтой хамтран байгалийн нөөц баялгийн тогтвортой ашиглалт,  хэрэглээнд судалгаа явуулах, мэдээлэл өгөх;
  • Идэвхтэн байгаль хамгаалагч нарын эргүүл  мониторингийн үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;
  • Орон нутгийн түвшинд зохион байгуулагдаж буй аливаа уулзалт, хурал болон сургалтад оролцох, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  • Малчин өрхүүдэд сургалт, сурталчилгааны аян, ажлыг зохион байгуулах, шуурхай мэдээллээр хангах;
  • Шаардлагатай тохиолдолд хээрийн судалгаанд явж өгөгдөл мэдээлэл цуглуулах;
  • Байгууллагын зүгээс байгаль орчныг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй аливаа төлөвлөгдсөн ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  • Орон нутагт ажиллаж буй WCS Монголын үйл ажиллагаа, арга хэмжээ дэмжиж ажиллана.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Байгаль хамгаалал, экологи болон байгалийн нөөцийн менежмент зэрэг мэргэжлүүдийн аль нэгээр их, дээд сургууль төгссөн Баклаврын зэрэгтэй;
  • Олон нийттэй ажиллах харилцааны өндөр ур чадвартай;
  • Ажлаасаа суралцах хүсэл эрмэлзэлтэй;
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай;
  • Монгол хэлний яриа, бичгийн чадвартай;
  • Microsoft Office болон холбогдох программуудыг ашиглах чадвартай байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Намтар (дэлгэрэнгүй CV), ажлын байрыг сонирхож байгаа болон уг ажилд тохирох эсэхээ тайлбарласан өргөдлийг дипломын хуулбарын хамт;
  • “Орон нутгийн зохицуулагчийн ажлын байранд” гэж хаяглаад btsolmon@wcs.org цахим хаягаар илгээнэ үү;
  • Өргөдлийг 2024 оны 12-р сарын 02-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна. Хугацаа хоцорсон эсвэл дутуу ирүүлсэн өргөдлийг хүлээж авахгүй;
  • Зөвхөн ярилцлагад орох хүмүүстэй холбогдоно.

 

Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь

Төлөөлөгчийн газар

Сан бизнес төв 201 тоот, Амарын гудамж-29, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг,

Улаанбаатар 14200, Монгол улс.

Утас: +976-11-323719

Copyright 2007-2021 by Wildlife Conservation Society

WCS, the "W" logo, WE STAND FOR WILDLIFE, I STAND FOR WILDLIFE, and STAND FOR WILDLIFE are service marks of Wildlife Conservation Society.

Contact Information
Address: 2300 Southern Boulevard Bronx, New York 10460 | (718) 220-5100